
Хотгойдын Түүхт Нутаг Lyrics
- Genre:Pop
- Year of Release:2023
Lyrics
Бүгсийн голын уянгат аялгуутай
Бүр холын домгийн өлгий
Бүгдгээний догшин уулстай
Бүрэн хангайнхаа энгэр нутаг аа
Хоймор нутгийн үүдийг манасан
Хотгойдын домогт өлгий еэ
Хан хэрэм шиг босоо хийморьтой
Хүн зонтойгоо омголон нутаг амгалан ч нутаг аа хө
Сүрлэг өндөр хангайн уулсаасаа
Сүүний цацалт ээжийн минь өргөлтэй
Эрэлхэг дайчид нь түүхэнд мөнхөрсөн
Ирсэн буцсанд ерөөлтэй нутгаа хө
Хоймор нутгийн үүдийг манасан
Хотгойдын домогт өлгий еэ
Хан хэрэм шиг босоо хийморьтой
Хүн зонтойгоо омголон нутаг амгалан ч нутаг аа хө
Нутгаа санаад давхиад очиход минь
Нулимсыг минь арчих салхин ээжтэй
Хамаг олноо түшээд ирэхэд минь
Хаан шиг нөмөртэй уулс аавтай
Хоймор нутгийн үүдийг манасан
Хотгойдын домогт өлгий еэ
Хан хэрэм шиг босоо хийморьтой
Хүн зонтойгоо омголон нутаг амгалан ч нутаг аа хө
Хоймор нутгийн үүдийг манасан
Хотгойдын домогт өлгий еэ
Хан хэрэм шиг босоо хийморьтой
Хүн зонтойгоо омголон нутаг амгалан ч нутаг аа хө