
Amgalan mongol ail ft. Oyuka Lyrics
- Genre:Pop
- Year of Release:2025
Lyrics
Айл гэр хэмээх нандин ертөнц
Амраг хосын учрал заяагаар
Алтан дэлхийн хөрсөн дээр
Алаг цэцэгсийн адил дэлгэрнэ ээ
Тал хээр, хангай, говиороо
Таван хошуу мал сүрэг
Таван тансаг идээгээн бялхаасан
Тайван амгалан амьдрах монгол айл
Монгол айлын гал голомтод
Морин хуурын эгшиг цуурайтан
Салхины үнэрт айраг нь исээд
Гэрийн хойморт найрын дуутай
Тал хээр, хангай, говиороо
Таван хошуу мал сүрэг
Таван тансаг идээгээн бялхаасан
Тайван амгалан амьдрах монгол айл
Алтан галаа өрдөн мандааж
Аз жаргалын өргөө гэртээ
Алаг хорвоод мөнхөд бадрах
Айл гэр хэмээх аугаа ертөнц өө
Тал хээр, хангай, говиороо
Таван хошуу мал сүрэг
Таван тансаг идээгээн бялхаасан
Тайван амгалан амьдрах монгол айл
Тал хээр, хангай, говиороо
Таван хошуу мал сүрэг
Таван тансаг идээгээн бялхаасан
Тайван амгалан амьдрах монгол айл
Тайван жаргалтай монгол айл