Монгол Бүсгүй Lyrics
- Genre:Pop
- Year of Release:2023
Lyrics
Тэнгэрт тольдох цэцэгс дэлбээгээ нээн дэлгэрэх шиг
Танхил уяхан аалиараа мишээл тодруулсан монгол бүсгүй минь
Тансаг сайхан үзэмжээрээ хорвоо дэлхийг уярааж
Туяарсан сэтгэлийн гэгээнд нь ертөнц өөрөө гэрэлтэнэ ээ
Зуун зууныг золгуулж хүний заяаг тэтгэсэн
Зулайг нь үнэрлэх үрсээ хайраар өлгийдсөн энхрий
Эр хүний хийморийг өргөж тэнгэрт гийгүүлэн мандаан
Эрхэм дээдийг цогцлуулсан хосгүй монгол бүсгүй минь ээ
Сүүн цагаан борооноор ерөөлөө өргөх сэтгэл шигээ
Саруул сайхныг хурайлах буяны авшигт шидтэй
Мөнхийн элбэрэл хайраараа бурхад баясган ивээгдсэн
Миний Монголын бүсгүйчүүд наран адил гэрэлтгээ
Зуун зууныг золгуулж хүний заяаг тэтгэсэн
Зулайг нь үнэрлэх үрсээ хайраар өлгийдсөн энхрий
Эр хүний хийморийг өргөж тэнгэрт гийгүүлэн мандаах