
Jargaltai shine jil Lyrics
- Genre:Pop
- Year of Release:2024
Lyrics
Одод тэнгэртээ тодорч цасан орно оо
Орь залуухан хайр минь сэтгэл дотроо ичингүйрнэ ээ
Мөсөн тайзан дээр чи бид хоёр гулгаад
Мөнгөн өвлийн тэнгэр дор сүлд модоо засна аа
Уруул уруулаа нийлүүлсэн хайр жаргалтай
Оргилуун дарстай хундагаа өргөх жаргалтай
Шинэ жил, шинэ он, шинэ жил, шинэ он
Шинэ жилээ угтсан бид бүхэн жаргалтай
Сарны гэрлээр дамжин цасан бударна аа
Энхрий ялдам дурлал минь зүрхэн дотроо догдолно оо
Сүйх тэрэгтэй чи бид хоёр давхиад
Мөнгөн өвлийн тэнгэр дор гацуур модоо чимнэ ээ
Уруул уруулаа нийлүүлсэн хайр жаргалтай
Оргилуун дарстай хундагаа өргөх жаргалтай
Шинэ жил, шинэ он, шинэ жил, шинэ он
Шинэ жилээ угтсан бид бүхэн жаргалтай
Үшийн бүрийд гэрэлтэж цасан цайрна аа
Үнэнч ариухан бүхэн минь хайран дотроо дэлбээлнэ ээ
Цагаан шөнийн талд чи бид хоёр болзоод
Цантсан өвлийн тэнгэр дор сүлд модоо чимнэ ээ
Уруул уруулаа нийлүүлсэн хайр жаргалтай
Оргилуун дарстай хундагаа өргөх жаргалтай
Шинэ жил, шинэ он, шинэ жил, шинэ он
Шинэ жилээ угтсан бид бүхэн жаргалтай
Уруул уруулаа нийлүүлсэн хайр жаргалтай
Оргилуун дарстай хундагаа өргөх жаргалтай
Шинэ жил, шинэ он, шинэ жил, шинэ он
Шинэ жилээ угтсан бид бүхэн жаргалтай
Уруул уруулаа нийлүүлсэн хайр жаргалтай
Оргилуун дарстай хундагаа өргөх жаргалтай
Шинэ жил, шинэ он, шинэ жил, шинэ он
Шинэ жилээ угтсан бид бүхэн жаргалтай
Шинэ жилээ угтсан бид бүхэн жаргалтай