![Orkhon Nutag](https://source.boomplaymusic.com/group10/M00/04/15/441ef5fd665247ec915f84be94ef83f4_464_464.jpg)
Orkhon Nutag Lyrics
- Genre:Pop
- Year of Release:2022
Lyrics
Нар үдэлсэн орхон нутагт минь
Найман зүгийн зон олон бий
Насаараа дээдэлсэн хөрс, шороогоо
Нандигнан хайрлах увидастай шүү
Орхоны хөндий бидний нутаг аа
Өгөөж арвин баян нутаг аа
Эрдэнийн өнгөтэй өлгийн нутаг минь
Ээжийн хайр шиг зөөлөн аястай
Энгүй жаргалын очийг бадраасан
Энэ л нутагтаа та бид хайртай
Орхоны хөндий бидний нутаг аа
Өгөөж арвин баян нутаг аа
Мөнгөн долгио мяралзан тунарсан
Орхон голын хархираа хөөмийтэй
Мянганы тэртээд нэр нь үлдсэн
Мөнхийн заяатай эх нутаг минь
Орхоны хөндий бидний нутаг аа
Өгөөж арвин баян нутаг аа
Орхоны хөндий бидний нутаг аа
Өгөөж арвин баян нутаг аа
Өгөөж арвин баян нутаг аа