![Ur min](https://source.boomplaymusic.com/group10/M00/04/15/a928d9278a694401bd0c0964cba7632f_464_464.jpg)
Ur min Lyrics
- Genre:Pop
- Year of Release:2022
Lyrics
Алаг нүдэн үр минь
Амьдралын алтан аргамжаа шүү дээ
Аав л ээж хоёрынхоо
Алагхан зүрхний холбоос шүү дээ
Үр минь дээ
Үр минь
Алаг нүдэн үр минь
Удам залгасан үр минь
Учиг сүвлэх бүсгүй шүү дээ
Ханат гэрээ гийгүүлэх
Халуун зүрхний холбоос шүү дээ
Үр минь дээ
Үр минь
Удам залгасан үр минь
Дэгж дэрвэсэн үр минь
Дээвэр өргөх эр хүн шүү дээ
Бүрэнхий үдшийг гийгүүлэх
Бүлээн зүрхний холбоос шүү дээ
Үр минь дээ
Үр минь
Дэгж дэрвэсэн үр минь
Үр минь дээ
Үр минь
Алаг нүдэн үр минь
Алаг нүдэн үр минь