![Khvnii khorvoo](https://source.boomplaymusic.com/group10/M00/04/15/513b785ece89464fba70c518586e3bc1_464_464.jpg)
Khvnii khorvoo Lyrics
- Genre:Acoustic
- Year of Release:2022
Lyrics
Aаш нь олдохгүй хорвоог хө
Аргадаж сууя даа хоёулаа
Амраг сэтгэлийн дөлөнд нь хө
Асаж явья даа хоёулаа
Жаргаж л байна уу гэхлээр
Зовж л байгаа юм шигээ
Зовж л байна уу? Гэхлээр
Жаргаж л байгаа юм шигээ
Ээ хүний хорвоо
Өнгө нь эрээн хорвоог хө
Өрөвдөж сууя даа хоёулаа
Өнчин сэтгэлийг асарч
Өрөөлийн хайранд шингэе дээ
Жаргаж л байна уу гэхлээр
Зовж л байгаа юм шигээ
Зовж л байна уу? Гэхлээр
Жаргаж л байгаа юм шигээ
Ээ хүний хорвоо
Алтан тагш шиг хорвоог хө
Алгандаа дээдлээрэй хүмүүс минь
Алдаж онодог амьдарлаа
Алаг нүд шигээ хайрлаарай
Жаргаж л байна уу гэхлээр
Зовж л байгаа юм шигээ
Зовж л байна уу? Гэхлээр
Жаргаж л байгаа юм шигээ
Ээ хүний хорвоо
Жаргаж л байна уу гэхлээр
Зовж л байгаа юм шигээ
Зовж л байна уу? Гэхлээр
Жаргаж л байгаа юм шигээ
Ээ хүний хорвоо
Ээ хүний хорвоо