
20 onii havar Lyrics
- Genre:Hip Hop & Rap
- Year of Release:2022
Lyrics
Чамаар дүүрсэн бодлууд минь эргэлдээд
Намар унасан навч шиг гандахвий дээ
Явмааргүй байдаг сэтгэлээ би яах вэ
Чамгүйгээр ирэх өдрүүдийг яаж би буцаах вэ
буцаах вэ
Гайхамшигтай амьдралын минь хэсэг
Аагим халуун дурлалхан минь
Нар туссан хатсан зүрхэн дээрээс
Чийг дуссан бороон дусалхан минь
Ичингүй харцны чинь манан дундуур нь би сэлье
Эгшиглэх хоолой чинь гайхамшигтайг нь бас хэлье
Сонор чинь сонсог
Үнэр чинь тансаг
Миний хамгийн дуртай цэцэг
Одоо би төөрсөн
Одон дунд эргэлдэх хүсэл минь цөөрсөн
Огторгуйд намайг ганц жаргалтай болгох байсан хүн нь
Орхиод явсан одоо хоосон
Би чамайг хуураагүй гэсэн ч анзаараагүй
Насандаа ганцхан гэж бодсон минь талаар болж
Одоо ганцаараа гүйе
Хайр дурлал дээр асуудалтай
Харанхуйд халамцуу гүн бодолтой
Хашгирсан ч толгойноос гардаггүй
Хайртай гээд үнсээд ханадаггүй
Хаягдсан залуу би
Хаашаа ч холдмооргүй
Чиний төлөө би
Эрх чөлөөгүй
Чамаар дүүрсэн бодлууд минь эргэлдээд
Намар унасан навч шиг гандахвий дээ
Явмааргүй байдаг сэтгэлээ би яах вэ
Чамгүйгээр ирэх өдрүүдийг яаж би буцаах вэ
буцаах вэ