![Бүсгүй ft. Hurd](https://source.boomplaymusic.com/group10/M00/11/05/7a8990903819480a937d56f15055126d_464_464.jpg)
Бүсгүй ft. Hurd Lyrics
- Genre:Pop
- Year of Release:2021
Lyrics
Эрхлээд ханадаггүй зүрхийг чинь яалтай
Энхрий цайлган бүсгүй минь
Энгэрийн чинь үнэрийг мартаж чадамгүй
Энэ л насаараа би үгүйлж явах нь дээ
Ээдээ миний л энхрий
Эелдэг дөлгөөн бүсгүй минь
Дутуу орхисон жаргалаа
Дуугаараа л би чинь нөхөж явах нь дээ
Асгараад тогтдоггүй нулимсыг чинь яалтай
Амьдрал даасан бүсгүй минь
Алхааг чинь хүртэл мартаж чадамгүй
Ариухан дурлалдаа шатаж явах нь дээ
Ай даа миний л энхрий
Аялгуу болсон бүсгүй минь
Амсаад ханаагүй жаргалаа
Аялгуут дуугаараа нөхөж явах нь дээ
Хоргодоод холддоггүй зүрхээ би яалтай
Хожимдож ирсэн бүсгүй минь
Харцаа хүртэл нууж хайрласан
Хатуухан тавиландаа гансарч явах нь дээ