Hair ezentei Lyrics
- Genre:Pop
- Year of Release:2024
Lyrics
Үнэхээр хайртай юу гэж өдрийн хэд асуумаар
Биднээс өөр хосгүй юм шиг энэ хорвоод аашилмаар
Надаас бусдад сэтгэлийн чинь үүд түгжээтэй
Чангаар тогшихыг би зөвшөөрөхгүй
Анхаар эзэнтэй
Зүрх сэтгэлийн минь эгшиглэн болохоор
Зүүд нойрондоо ч хайраар хөгжимдөнө
Онож харвасан бурхандаа талархъя
Орчлон доторх орчлон юм даа чи
Зүс царай өтлөвч зүрх минь хувирч үрчийхгүй
Жаран жилийн дараах зэмлэлд залуу нас буруугүй
Чамаас бусдад итгэлийн минь үүд түгжээтэй
Чангаар тогшихыг би зөвшөөрөхгүй
Энэ хайр эзэнтэй
Зүрх сэтгэлийн минь эгшиглэн болохоор
Зүүд нойрондоо ч хайраар хөгжимдөнө
Онож харвасан бурхандаа талархъя
Орчлон доторх орчлон юм даа чи
Би чамаасаа хайр гуйж учирсан
Минийх гэж нэрлэсэн
Одоо миний бүх зүйл чи
Миний цаг хугацаа бол
Зөвхөн чи минь
Зүрх сэтгэлийн минь эгшиглэн болохоор
Зүүд нойрондоо ч хайраар хөгжимдөнө
Онож харвасан бурхандаа талархъя
Орчлон доторх орчлон юм даа чи
Зүрх сэтгэлийн минь эгшиглэн болохоор
Зүүд нойрондоо ч хайраар хөгжимдөнө
Онож харвасан бурхандаа талархъя
Орчлон доторх орчлон юм даа чи