Dursana Lyrics
- Genre:Hip Hop & Rap
- Year of Release:2023
Lyrics
Ялдамхан чинийхээ харцанд согтон сууж
Хийсэн хайрын дуугаа чамдаа зориулан дуулж
Орцны чинь урд ганцхан чамайгаа тэврэж
Зөвхөн чиний л нүд чинь намайг тэтгэж
Чамайг маш олон хүмүүс дундаас сонгож авсан
Анх чамайг гудманд инээж байхыг чинь харсан
Чамайг алдаж байна гэж орой болгон хар дарсан
Хайраа гэх боломжгүй болсон гэдгээ дурсан нас барсан
Найзуудтайгаа яриад суухдаа ганцхан чамайг дурсана
Чиний ууртай царайг харах төдийд гуниглах юм
Сүүлийн удаа над руу инээсэн харцаараа дохиоч
Нэг л өдөр над дээр ирээд яриа эхлүүлэхийг чинь хүлээнэ
Титэмтэй гээд чамд надаас илүү зүйл бол үгүй
Болзоонд уриад чамайг баярлуулах төлөвлөгөө
Авч өгсөн зүйлээрээ баярлуулна гэхдээ түүний мөнгөөр
Хамтдаа chill-рээд хэвтэхэд тэрний дуртай дуу бол Hungun
Чамд хэлэх үгээ салхинд дайгаад нисгэе
Зайгаа барьцгаах шаардлага гарвал үлээгээд хийсгэе
Чамд амар зүйл надад огтоос амар байгаагүй
Чи намайг хажуунаас дуудсан ч дахиж чам руу ойртохгүй
Дарамт шахалтаас ханидаа холдмоор
Хамт тоглохдоо албаар чамд хожигдмоор
Хайр хүрнэ секунд минут тутамд шогломоор
Гомдсон харцыг нь харахад дотроо доогломоор