Ehiin aldar Lyrics
- Genre:Pop
- Year of Release:2023
Lyrics
Сансар огторгуйг тольдон харж
Сар сарыг тоолон хүлээсээр
Шүүдэр гялалзах өглөөн наран
Мишээн баясаж угтахад тэвэрсэн
Ээжийн минь бүүвэйн дууны аясаар
Энэхэн орчлон амгалан нойрсдог
Энхрийлэн хайрлах сэтгэлийнх нь утсаар нь
Эх дэлхий хүй холбон дэлгэрдэг
Цээлхэн яруу эгшиг дуунд чинь
Цэцэгс найган салхи нь бүжсээр
Цэл залуу насны дурлалыг хөгөлж
Үүрдийн амьдралаа хайраар жаргаасан
Хань минь чиний хайрын мишээлээр
Хан хорвоогийн үрс нь баясдаг
Хатууг зөөллөх сэтгэлийнх нь хур усаар нь
Газар дэлхий уяран сэргэдэг
Ариун нандин эх хүний хайрыг
Алдарт өргөн магтан дуулъя
Амьтай бүхэн эхээс төрдөг орчлонд
Алдрыг тань мөнхлөн дуулъя ээжээ
Хүн бүрийн зүрх нь эхийн хайраар
Хөрст дэлхийд цохилж амьдардаг
Хүн бүр зүрхэндээ ээжийнхээ хайрыг
Магтан дуулах орчлон хорвоо
Хүн бүрийн зүрх нь эхийн хайраар
Хөрст дэлхийд цохилж амьдардаг
Хүн бүр зүрхэндээ ээжийнхээ хайрыг
Магтан дуулах орчлон хорвоо