
Ayanii shuvuud Lyrics
- Genre:Pop
- Year of Release:2023
Lyrics
Аялан дуулах чиний минь хоолойтой
Адилхан өнгөөр уянгалан ганганаад
Алаг нүдний сормуус шиг дэрвээд
Аглаг тал дээгүүр шувууд ниснэ
Амраг минь чи минь дуугаа дуулаач Аяны шувуудыг эргэн иртэл дуугаа дуулаач
Хөмсгөн сарыг дамжин өртөөлөөд
Хөвөн үүлсийн сиймхийг чиглээд
Хөхрөн униартах тэнгэрийн хаяа руу
Хөөрөн нисээд шувууд буцлаа
Амраг минь чи минь дуугаа дуулаач Аяны шувуудыг эргэн иртэл дуугаа дуулаач
Зэллэн ниссэн шувуудын цуваа
Зэрэглээ татан аслыг зориход
Чихэнд хоногшсон чиний минь дуу
Сэтгэлд шингэн уянгатай сонсогдоно
Амраг минь чи минь дуугаа дуулаач Аяны шувуудыг эргэн иртэл дуугаа дуулаач