
New Hope Lyrics
- Genre:Rock
- Year of Release:2023
Lyrics
Алдагдсан аялгуу шиг
Хэмнэлийг эндээс олж байна
Айдасгүй хөвөх үүл чинь Болж чамайг би хөтлөе
Хааяа олдохгүй өнгөрсөөн
Хаашаа ч харалгүй алхсан
Хэнд ч харагдалгүй зөрсөн ч
Одоо л энд би чамтай зогсож байна
Сэтгэхүй бүх мэдрэмж
Дүүрэн дүүлэн энд нисэж байна
Гуниг бүхнээ хойноо үлдээн
Орхин мартана үүрд хязгааргүй
Энэ бүхнээс холдож чадахгүй
Татах хүч мэт надад үйлчлэх
Энгийн мэт тансаг байдал
Таатай таламжтай